Асуулт, хариулт
01QPay-ээр яаж төлөх вэ?+
Захиалга өгөхөд QR код гарч ирнэ. Хаан, Голомт, ХХБ, Төрийн банк гээд аль ч банкны аппаар уншуулаад төлнө. Утаснаасаа захиалж байгаа бол банкныхаа нэр дээр дарахад апп нь шууд нээгдэнэ.
02Төлчихсөн мөртлөө "Төлбөр хүлээж байна" гэсээр байна+
"Төлбөрөө шалгах" товчийг дарна уу. Банкнаас мэдээлэл ирэхэд хэдэн секунд болдог. 10 минутын дараа ч өөрчлөгдөхгүй бол захиалгын дугаар, гүйлгээнийхээ зургийг явуулаад бидэнтэй холбогдоорой.
03Хэр удаж цэнэглэгдэх вэ?+
Төлбөр баталгаажмагц ажлын цагаар 5–15 минутад цэнэглэнэ. Код (бэлгийн карт) бол төлбөр ормогц шууд дэлгэц дээр гарна.
04Тоглоомын ID-гаа хаанаас олох вэ? Нууц үг хэрэгтэй юу?+
Тоглоомын профайл дээр ID нь харагдана — бүтээгдэхүүний хуудсанд яг хаана байгааг бичсэн. Нууц үг хэзээ ч асуухгүй, зөвхөн ID хэрэгтэй.
05ID-гаа буруу бичсэн бол яах вэ?+
Захиалгын дугаараа дурдаад бидэнтэй шууд холбогдоорой. Цэнэглэхээс өмнө бол засаж амжина. Аль хэдийн өөр данс руу орсон бол буцаах боломжгүй байж болно.
06Захиалгаа дахин яаж олох вэ?+
Захиалга хийсэн утас, компьютерийнхоо "Миний захиалга" хэсгээс олно. Өөр төхөөрөмжөөс харах бол захиалгынхаа холбоосыг хуулж хадгалаарай.
07Мөнгөө буцааж авч болох уу?+
Бид хүргэж чадаагүй, эсвэл код, цэнэглэлт буруу бол төлбөрийг бүрэн буцаана. Зөв хүргэгдсэн цэнэглэлт, ашигласан кодыг буцаадаггүй. Дэлгэрэнгүйг үйлчилгээний нөхцөлөөс харна уу.