Шинэчилсэн: 2026-11-29

Үйлчилгээний нөхцөл

Энэ нь «Цэнэг» дэлгүүрээс тоглоомын цэнэглэлт, дижитал код худалдан авахад хүчинтэй нөхцөл юм. Захиалга үүсгэхэд та нөхцөлийг зөвшөөрснөө чагтлан баталгаажуулдаг. Нөхцөлд Монгол Улсын хууль, тэр дундаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль хамаарна.

1. Үйлчилгээ үзүүлэгч

  • Хэппи Солюшнс ХХК (цаашид «бид»).
  • Холбоо барих: happysolutionsllc354@gmail.com. Захиалга, гомдол, буцаалтын хүсэлтийг энэ хаягаар хүлээн авна.
  • Бид тоглоом хөгжүүлэгч, нийтлэгч компаниудын албан ёсны төлөөлөгч биш. Тоглоомын нэр, тэмдэг нь тус тусын эзэмшигчийнх.

2. Юу зарагддаг

  • Тоглоомын цэнэглэлт — таны өгсөн тоглоомын ID-д тоглоомын доторх мөнгө, багцыг цэнэглэнэ. Нууц үг шаардахгүй.
  • Дижитал код — бэлгийн карт, цэнэглэх код. Код захиалгын хуудсанд гарна.
  • Бүтээгдэхүүний тайлбар, үнэ, багцыг тухайн бүтээгдэхүүний хуудсанд үнэн зөв бичнэ. Худал, төөрөгдүүлэх мэдээлэл бичихгүй.

3. Үнэ ба төлбөр

  • Үнэ бүгд төгрөгөөр, төлөх нийт дүнгээр харагдана. Нуугдмал хураамж байхгүй.
  • Төлбөрийг QPay-ээр (банкны апп, QR) хүлээн авна. Картын болон дансны мэдээллийг бид хүлээн авдаггүй.
  • Төлбөр баталгаажсаны дараа захиалга биелэгдэж эхэлнэ.
  • Төлөгдөөгүй захиалга 30 минутын дараа автоматаар хүчингүй болно. Та дахин захиалж болно.
  • Төлбөрийн баримт нь таны банк, QPay дээрх гүйлгээний баримт байна. Нэмэлт баримт шаардлагатай бол бидэнд хандана уу.

4. Хүргэлт

  • Кодыг автоматаар, тоглоомын цэнэглэлтийг ажлын цагаар ихэвчлэн 5–15 минутад хүргэнэ.
  • Хүргэлтийг захиалгын хуудсаар (танд үүссэн холбоосоор) хүлээн авна. Холбоосоо хадгалах нь худалдан авагчийн үүрэг.
  • Тоглоомын ID, серверийн мэдээллийг зөв оруулах нь худалдан авагчийн үүрэг. Бид хүргэхээс өмнө боломжтой бол нягталж, эргэлзээтэй бол холбогдоно.
  • Бид таны тоглоомын дансны нууц үгийг хэзээ ч асуухгүй. Нууц үг асуусан хүн бидний нэрийг барьсан луйварчин байна.

5. Хүргэгдээгүй, эсвэл буруу хүргэгдсэн бол

Дижитал бүтээгдэхүүн гэдгээр л бид буцаалт хийхгүй гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6.4-т ажил, үйлчилгээ гэрээнд заасан чанараас доогуур байвал хэрэглэгч үнийг буулгуулах, эсхүл дахин хийлгэх-ийг шаардах эрхтэй гэж заасан. Тодруулбал:

  • Бид хүргэж чадаагүй бол (техникийн доголдол, нийлүүлэгчийн саатал, кодын үлдэгдэл дууссан) — төлбөрийг бүрэн буцаана.
  • Код, цэнэглэлт ажиллахгүй, буруу бол — нэн даруй засаж, ажиллах кодоор сольж, боломжгүй бол төлбөрийг буцаана.
  • Захиалснаас бага хэмжээгээр цэнэглэгдсэн бол — зөрүүг нөхөж цэнэглэнэ, эсхүл зөрүүгийн мөнгийг буцаана.
  • Буцаалтын журам. Хүсэлтийг happysolutionsllc354@gmail.com захиалгын дугаараа дурдаж илгээнэ. Шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор мэдэгдэж, буцаалтыг зөвшөөрснөөс хойш ажлын 5 өдрийн дотор төлсөн дүнгээр, таны зааж өгсөн дансанд шилжүүлнэ. Засах, буцаах хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлбэл хуулийн 15.2-ын дагуу хоног тутамд үнийн 0.1 хувийн алданги тооцно.
  • Буцаалтад хамаарахгүй. Таны өөрөө буруу бичсэн тоглоомын ID, серверийн мэдээллийн улмаас цэнэглэлт өөр данс руу орсон тохиолдол (ингэсэн ч бид залруулахад боломжтой бүхнээ хийнэ), мөн зөв хүргэгдсэн, тайлбартай таарсан цэнэглэлт, ашигласан кодыг зүгээр л санаа өөрчлөгдсөн гэж буцаах.

Эдгээр нөхцөл хуулиар тогтоосон таны эрхийг дордуулахгүй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.2-т хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хуулиар тогтоосон нөхцлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймд энэ хуудасны ямар нэг зүйл хуулийн эрхтэй зөрчилдвөл хууль хүчинтэй.

6. Тоглоомын дансны талаар

  • Та зөвхөн өөрийн, эсхүл эзэмшигч нь зөвшөөрсөн дансыг цэнэглүүлнэ.
  • Цэнэглэсэн зүйлийг тоглоомд хэрхэн ашиглах, тоглоомын дүрэм, дансны хязгаарлалт нь тухайн тоглоомын нийтлэгчийн нөхцөлөөр зохицуулагдана.
  • Тоглоомын нийтлэгч таны дансыг өөрийн дүрмээр хязгаарласан, хаасан бол цэнэглэгдсэн зүйлийг бид сэргээх боломжгүй.
  • Насанд хүрээгүй хүн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр худалдан авна.

7. Хориглох

  • Бусдын төлбөрийн хэрэгсэл, хулгайлсан дансаар худалдан авах.
  • Кодыг луйвар, мөнгө угаах зорилгоор худалдан авах, дамлан залилах.
  • Үйлчилгээг автоматжуулсан хэрэгслээр хэт их ачаалах, системд халдах.

Дээрхийг зөрчсөн захиалгыг бид биелүүлэхээс татгалзаж, төлбөрийг буцаана. Хууль бус үйлдэл илэрвэл хуулийн байгууллагад мэдэгдэх эрхтэй.

8. Хувийн мэдээлэл

Таны утасны дугаар, тоглоомын ID зэрэг мэдээллийг зөвхөн захиалгыг биелүүлэх зорилгоор боловсруулна. Дэлгэрэнгүйг нууцлалын бодлогод уншина уу. Зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болно.

9. Хариуцлага

  • Бид үйлчилгээг тасралтгүй, цаг хугацаандаа хүргэхийг хариуцна. Хүргэлт саатвал мэдэгдэж, засаж, боломжгүй бол төлбөрийг буцаана.
  • Бидний буруугаас та хохирол хүлээвэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.4, Иргэний хуулийн дагуу нөхөн төлүүлэх эрхтэй. Энэ эрхийг бид хязгаарлахгүй.
  • Таны оруулсан буруу мэдээлэл, таны төхөөрөмж, интернэтийн доголдлоос үүссэн асуудлыг бид хариуцахгүй.

10. Гомдол ба маргаан

  • Гомдлоо happysolutionsllc354@gmail.com захиалгын дугаараа дурдаж илгээнэ. Ажлын 3 өдрийн дотор хариу өгч, 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • Шийдэгдэхгүй бол та хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй төрийн байгууллага, эсхүл шүүхэд хандах эрхтэй (Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8.1).
  • Хувийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж болно (нууцлалын бодлогод хаяг бичсэн).
  • Маргааныг Монгол Улсын хуулиар, Улаанбаатар хотын шүүхээр шийдвэрлүүлнэ.

11. Нөхцөлийн өөрчлөлт

Нөхцөлийг шинэчлэхэд хуудасны «Шинэчилсэн» огноо өөрчлөгдөнө. Захиалга бүрт худалдан авах үед хүчинтэй байсан нөхцөл хамаарна — дараа орсон өөрчлөлт таны хийсэн захиалгын нөхцөлийг хойш эргэж дордуулахгүй.